Дисней компани нэрээ сольжээ

Уолт Дисней компани дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн алдартай брэндүүдийн нэг болох “20 дугаар зуун Фокс”-ын нэрийг сольжээ. Тус компани “Зуун” болон “Фокс” нэрийг хасаад  “20 дугаар Телевиз” болгон өөрчилснөө зарласан байна. Энэ нь  тус компанийн стратеги, ребрендингийн нэг хэсэг ажээ.

Энэ оны нэгдүгээр сард Дисней компани “20 дугаар зуун Фокс”-оос Фокс нэрийг хасаж “20th Century Studios” болгосон. Шалтгаан нь тус компанитай огт хамааралгүй Фокс Энтертаймент, Фокс Спортс болон Фокс Ньюстэй эндүүрэл үүсгэхгүйн тулд Фокс нэрийг хасах болсон гэж тайлбарласан байна.

Дисней компани түүнчлэн бусад теле студиудын нэрсийг шинэчлэхээр болжээ. Тухайлбал, “Fox 21 Television Studios”  студийг “Touchstone Television” болгон өөрчилсөн байна. Мөн “ABC Studios” болон түүний охин компани “ABC Signature”-ийг  нэгтгэж “ABC Signature” нэрийн дор үйл ажиллагаа явуулахаар болжээ.

1935 онд “Twentieth Century Pictures” болон “Fox Films” компаниуд нэгдсэнээр “20 дугаар зуун Фокс” компани байгуулагдсан байна. Тус компани Холливүүдийн түүхэн дэх хамгийн алдартай “Оддын дайн”, “Хатуу самар”, “Гэртээ ганцаараа” зэрэг кинонуудыг бүтээсэн юм.

“20 дугаар телевиз” ирэх намраас шинэ бүтээлүүдээ шинэ логотойгоор цацахаар болсон байна.

Сонирхуулахад, “Уолт Дисней” компани Руперт Мердокийн үүсгэн байгуулсан Фокс компанийн “21 дүгээр зуун Фокс”-ыг 52,4 тэрбум доллараар 2017 онд худалдаж авахаар яригдаж байсан ч “Comcast” телевизийн компани 65 тэрбум долларын санал тавьжээ. Ингэхдээ бүр хувьцаагаар бус мөнгөөр худалдаж авахаар болсон байна. Харин түүний дараа Дисней 71,3 тэрбум доллар санал болгожээ. Эцэст нь нэрээ татсан бөгөөд Дисней, Фокс компаниуд хэлэлцээрээ 2019 оны гуравдугаар сард бүрмөсөн хаасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
embepthit

<a href=http://cialiswwshop.com/>buy generic cialis online safely</a>

Зочин
embepthit

<a href=http://priligyset.com/>generico priligy (dapoxetine)</a>

Зочин
embepthit

<a href=http://vsaccutanev.com/>buy accutane uk no prescription</a>

Зочин
embepthit

<a href=https://vsantabusev.com>disulfiram

Зочин
embepthit

<a href=https://vskamagrav.com/>cheap kamagra jelly india

Зочин
rormEnurl

<a href=https://fcialisj.com/>buy cialis online uk

Зочин
toreAbata

https://vsdoxycyclinev.com/ - doxycycline without prescription