Кайа Гербер “American Horror Story” цувралд дүр бүтээнэ

Ямар дүр бүтээх бол?

Найруулагч, зохиолч Райан Мерфи "Аmerican Horror Story" цувралын шинэ улиралд загвар өмсөгч Кайа Гербер дүр бүтээх болсныг хуудсаараа дамжуулан зарлалаа. Сонирхуулахад залуу загвар өмсөгч өмнө нь 2016 онд дэлгэцнээ гарч байсан "Sister Cities" хэмээх уран бүтээлд дүр бүтээж байсан билээ. Одоогийн байдлаар түүнийг ямар дүр бүтээх тухай тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа ч цувралын шинэ улиралд "Гэртээ ганцаараа" киноны гол дүр Маколей Калкин, жүжигчин Кэти Бэйтс нар тоглох нь тодорхой болсон юм. Түүнчлэн "Аmerican Horror Story" цувралын гол одод болох Эван Питерс, Сара Полсон нар шоунд эргэн ирэхээр болжээ.

"Аmerican Horror Story" цувралын өмнөх улирлуудад "Asylum" ,"Hotel" зэрэг тодорхой сэдвийн дор өрнөж буй түүхийг харуулж байсан бол ирэх улирал илүү өргөн хүрээг хамарна гэдгийг найруулагч Райан Мерфи онцолсон юм.  Мөн цар тахлын улмаас товлосон хугацаанаасаа хойшлоод байсан AHS-ийн шинэ улирал ирэх аравдугаар сард цацагдана гэдгийг эх сурвалжууд мэдээллээд байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Ryan Murphy (@mrrpmurphy)

 

Сэтгэгдэл үлдээх