Зэвсэгт хүчний 015-р анги түүхт 100 жилийн ойгоо угтан хамгийн анхны жишиг ногоон байгууламж бүхий анги болох зорилт тавин бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, дөрвөн га талбайд зүлэгжүүлэлт хийж, 5000 орчим шилмүүст мод тарьжээ. Цаашид хугацаат цэрэгтэй ангиудыг шат дараалалтайгаар жишиг ногоон байгууламж бүхий анги болгохоор зорьж байна. Алба хааж байгаа анги нь эко орчныг бий болгосноор хугацаат цэргүүдийн хувьд ч тайван сайхан мэдрэмж төрөхөөс гадна, тарьсан мод бүрээ өөрсдөө арчилж, ургуулах нь нэг талаараа ногоон хөгжилд оруулж буй хувь нэмэр юм. Энэхүү ажил нь зүгээр нэг төсөл биш. Эхлүүлж санаачилж байгаа нь чухал хэдий ч цаашид арчилж авч явах нь бүр чухал. Ямартай ч 100 жилийн ойгоо өнгөтэй, үзэмжтэй угтаж буй 015-р ангийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсье.