Хөшигтийн хөндийн "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудал ISO стандартын дагуу байгуулагдсан гадаад, дотоодын аялагч, жуулчдад бүрэн мэдээлэл өгөх төвтэй боллоо.
Тус төвийн бүтээн байгуулалт болон цаашдын тогтвортой ажиллагааг Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хариуцан ажиллаж байна.
- Аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч байгууллагуудыг Ковид-19 цар тахлын үед дэмжих, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор 2021 оныг дуустал "Жуулчны мэдээллийн төв"-д ААН, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг "Сурталчилгааны багц"-аар дамжуулан олгож байна.