Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарын дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. ЦАХИМ ВИЗНИЙ СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭХ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
#Дэлхийн 80 улсад цахим визний систем нэвтрүүлсэн байдаг. Монгол улсад хувьд цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлэх боломжтой боллоо.Түүнчлэн визний 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс 29 хэлбэр 64 төрөл ангилал болгон шинэчлэн журам баталлаа. Визний ангиллыг тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол улсад зорчих зорилгод тохирсон виз олгох, статистик мэдээллийг тодорхой авах, виз олгох ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг давуу талтай болж байна.
2. 13 АЙМГИЙН 101 СУМЫН ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙГ ХУГАЦАА ДУУССАН УЧИР ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫГ ДЭГЛЭМИЙГ МӨРДӨН ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Засгийн газраас 2021.07.09 – 2021.07.19 хүртэл ес хоног бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой иргэдийн хөдөө орон нутгийг зорих, аялах хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа.
Орон нутагт халдварын дэгдэлт их байгаатай холбоотойгоор зорчих хөдөлгөөнийг 18 аймаг 196 сум, 6 тосгонд хязгаарлалын дэглэм тогтоосон. Тэгвэл 7-р сарын 7-нөөс эхлэн 13 аймгийн 101 сумын хязгаарлалтын дэглэмийн хугацаа дуусаж байгаа. Эдгээр хязгаарлалтын дэглэм дууссан аймаг, орон нутагт дахин хязгаарлалт тогтоохгүй, сунгахгүй байх чиглэлийг аймаг орон нутгийн онцгой комисст өглөө.
3.АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭД БАЙГАА АМРАЛТ, ЖУУЛЧНЫ БААЗУУД ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИМТЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч аймаг, сумын засаг дарга орон нутгийн онцгой комисс өөрийн нутаг дэвсгэрт байрлах аялал, жуулчлалын бүсэд байгаа амралт, жуулчны баазуудтай, Улаанбаатар хотын нэгэн адил хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэм сахиж үйл ажиллагааг нь явуулах боломжийг олгох чиглэл өглөө. Ингэснээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болно гэж үзлээ. Харин ард иргэдийг #зөвхөн_нэг_өрх байхаар аялал, амралтаа зохицуулахыг зөвлөж байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүний тоог 5-аас хэтрүүлэхгүй аялж амрахдаа аль болох суурин газар нэвтрэхгүй байгальд амрах боломжийг олгоно. Зөвхөн хүнс, шатахуун, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тохиолдолд аймаг сумын суурин газарт нэвтрэхийг зөвшөөрөх юм.