Аялал жуулчлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-с ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд хамрагдаж дараах сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
1. Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан зохион байгуулах ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
2. МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн доктор, профессор – А.Энхбаяр: “Аялал жуулчлалын салбарт виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, программ хангамж болон платформыг бий болгох” сэдвээр сургалт явууллаа.
Сэтгэгдэл үлдээх