Америкийн Кентукки мужийн Луисвилл хотод үл мэдэгдэх хүмүүс автобусны буудал дээр зогсож байсан сургуулийн сурагчдын хажуугаар өнгөрч явсан машинаас гал нээсэн хэрэг гарчээ.
Энэ явдал есдүгээр сарын 22-нд орон нутгийн цагаар өглөөний 06:20 цагийн орчим болсон бөгөөд үүний улмаас хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ.
Гал нээсэн этгээдүүдийг ямар сэдлээр буудсаныг нь одоогоор олж тогтоогоогүй байна. Цагдаа нар гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх