Петровис: АИ-92 бензинээс 28 тэрбумын алдагдал хүлээсэн

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч нийгмийн хариуцлага болоод төрийн бодлогын хүрээнд шатахуун импортлогчид бензиний үнийг өсгөхгүй барьсаар ирсэн. Тэгвэл энэ хугацаанд их хэмжээний орлогоо алдсан тухай өнөөдөр ААН-үүд мэдэгдлээ.

Тодруулбал, “Петровис” компани л гэхэд АИ-92 бензинийг нийгмийн хариуцлагын хүрээн дэх үнээр борлуулсныхаа дүнд нийт 28 тэрбум төгрөгийн орлогоо алджээ. Хэрэв зах зээлийн зарчмаар тооцвол АИ-92 бензиний үнэ 2,200 төгрөг болох ёстой хэмээн албаны хүн нь мэдээлэл өглөө.

Түүнчлэн тус компанийн хувьд төвийн бүсэд гурав хоногийн АИ-92 шатахууны нөөцтэй байгаа аж. Ийм учир Улаанбаатар хотод байрлах 40 шатахуун түгээх станцынхаа 20-д нь 30 мянган төгрөгийн лимит тогтоожээ. Ийм хэлбэрээр хэмнэвэл гурав хоногийн нөөцийг долоо болгон сунгах боломжтой аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Btkxqo

purchase lipitor generic <a href="https://lipiws.top/">atorvastatin cost</a> atorvastatin pills