БНСУ-д нохойн мах идэхийг хориглоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нохойн махны хэрэглээ улс орон даяар буурсантай холбогдуулан нохойн махыг хүнсэнд хэрэглэхгүй байх хориг тавихаар хэлэлцэж эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв.

Өмнөд Солонгосын зарим иргэд нохойн мах иддэг ч ихэнх нь нохойн мах огт идэж үзээгүй бөгөөд ойрын жилүүдэд уг махыг идэх нь ч эрс буурчээ. Гэвч жил бүр тус улсад нэг сая нохойг хүнсэнд хэрэглэхийн тулд нядалдаг байна.

Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай энэ талаар хэлэлцсэн байна. Мүн Жэ Ин нохой тэжээх дуртай нэгэн бөгөөд уг амьтны махыг хүнсний хэрэглээнээс хасах санал дэвшүүлсэн анхны Ерөнхийлөгч ажээ.

Тус улсад нохой, муурыг хэрцгийгээр нядлахыг хориглосон байдаг ч хүнсний хэрэглээнээс хориглоогүй байна. Сүүлийн жилүүдэд иргэд тэжээвэр амьтадтай болохыг илүүд үзэх болсноор нохойн махыг идэх явдал буурсан гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нохойн мах зардаг гурван ч том зах хаалгаа барихад хүрчээ.

2020 онд явуулсан санал асуулгаар Өмнөд Солонгосын иргэдийн 84 хувь нь нохойн мах идэж үзээгүй ба идэхийг ч хүсдэггүй гэж хариулсан байна. Мөн иргэдийн 59 хувь нь нохойн мах идэхийг хориглох шийдвэрийг дэмжинэ гэжээ.

Олон жилийн турш нохойн махны худалдаа, хэрэглээг хориглохыг уриалсаар ирсэн амьтны эрхийг хамгаалагчид Ерөнхийлөгчийн саналыг баяртайгаар хүлээж авсан байна.  

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ibngii

order atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg cost</a> atorvastatin 40mg for sale