Найман тэрбум төгрөгийг барагдуулах хугацаа өгчээ

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжилсэн. 

Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авсан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь 2018  оноос  эхлэн захиалга авч,  2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uklanz

atorvastatin 40mg price <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> atorvastatin 10mg usa