ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг зургаан сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг манай улсад есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 2-ний өдрүүдэд айлчилж байна.
Тус хэвлэлийн багийнхан өнөөдөр мэдээлэл хийв.
Германы сэтгүүлчид долоо хоногийн хугацаанд, Хархорин, Хонгорын элс, Өгий нуур, Хустайн болон Тэрэлж байгалын цогцолборт гэсэн маршрутаар аялж, малчин айлаар зочилжээ. Улмаар аялал ихээхэн таалагдсан талаар ярив.
Мөн аялал жуулчлалаа өөд нь татахын тулд дэд бүтцээ хөгжүүлж, хөтөч тайлбарлагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарах, ариун цэврийн байгууламжыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэйг онцлов.
Сэтгэгдэл үлдээх