Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан бэртжээ. 

Энэ талаарх дуудлагыг 10.04-ний өдрийн 14:47 цагт Нийслэлийн онцгой байдал хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тормоз ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч А /29 настай, эрэгтэй/, зорчигч К /30 настай эрэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Agpxng

order lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 10mg</a> buy atorvastatin 40mg online