Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гарчээ.
Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг энэ сарын 5-ны өдөр хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байв.
Сэтгэгдэл үлдээх