Коронавирусын дотодын халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2237 тохиолдол шинээр батлагджээ. Дотоодын халдварын 1107 нь нийслэл хотод, 1130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тэднээс 6500 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан.
Харамсалтай нь хэвтэн эмчлүүлж байсан 15 хүн эндсэн. Нас барагсдын дийлэнх хувь буюу 74% нь зүрх, судасны өвчтэй хүмүүс байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Одоогийн байдлаар коронавирусын халдвар авсан 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх