Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан захирамжийн дагуу дүүргийн 4 болон 7-р хорооны нутаг дэвсгэр дүүргийн Эрүүл мэндийн аравдугаар төврүү орох автомашины замын явган хүний зорчих хэсгийг чөлөөлөх ажил явагдаж байна. Тухайн хэсэгт нийт 89 зөвшөөрөлгүй гарааш байгаа.
Газрыг чөлөөлсний дараа иргэдээс санал авч, тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эмнэлэг, сургуулийн бүс учраас замын хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг. Тиймээс иргэд зөвшөөрөлгүй байгаа гараашуудыг буулган, тохижилтын ажил хийх болсонд талархалтай хандаж байлаа. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий хэлэхдээ “Энэ жил дүүргийн хэмжээнд 300 гаруй гарааш буулгасан.
Газрыг чөлөөлснөөр ажил дуусахгүй. Цаашид тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 2022 онд дээрх ажлыг эрчимжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана” гэлээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд 1100 гаруй зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс байгаа бөгөөд чөлөөлсөн газарт иргэдээс санал асуулга явуулсны үндсэнд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх