Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураах өдөр өнөөдөр 07:00 -00:00 цагийн хооронд санал хураалтын үйл ажиллагаа явагдаж байна. Энэ жилийн хувьд цар тахлийн амаргүй нөхцөл байдал санал хураагдаж байна. Өчигдөр буюу /2021.10.09/ өдөр зөөврийн санал авах үйл ажиллагаа явагдсан. Хэнтий аймагт 18-р тойрогт нийтдээ 178 чиглэлд санал авах үйл ажиллагаа явагдсан. 1164 сонгогч буюу хүсэлтээ өгсөн сонгогчдын 86.2 хувь нь зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн. СХД 114 чиглэлд 1260 сонгогч буюу хүсэлтээ гаргасан сонгочдын 83.4 хувь нь зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн байна.Зөөврийн саналын хайрцгаар хэсгийн хороод санал авхаар очход, тухайн улаан бүсээсээ буюу тусгаарлах байрнаасаа гарсан, мөн тухайн үед хаяг дээрээ байхгүй байгаа зэрэг шалтгаанууд ажиглагдаж байна. Нийтдээ улсын хэмжээнд хоёр тойргоор тооцвол 87.7 хувь нь зөөврийн санал хураах үйл ажиллагаанд оролцсон байна.
УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойргийн 14:00 цагийн байдлаар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 7,208 сонгогч буюу 14.2 хувь нь саналаа өгсөн.
УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойргийн хувьд 14:00 цагийн байдлаар 20,971 сонгогч буюу 18.4 хувь нь саналаа өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх