ОХУ-ын Их театрын чуулгын жүжигчин, 37 настай Евгений Кулеш тоглолтын үеэр амиа алдсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.
“Садко” дуурийн тайзны чимэглэлийг солих үеэр энэ золгүй осол гарчээ. Театрын тайз солигдох үеэр нүсэр чимэгдэлд дарагдсаны улмаас Евгений Кулеш өөд болсон гэнэ.
Улмаар тус дуурийн тоглолтыг шууд зогсоон, түргэн дуудсан ч жүжигчний амийг авч чадаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх