“Юбикаб” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны эрхийг УОК-д хандивлажээ

Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллажээ. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийж, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа юм. Тийм учраас “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлажээ.

“Юбикаб” ХХК -ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн “Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байгаа энэ үед иргэд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад, гэртээ эмчлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд цаг алдалгүй эм хүргэх ёстой учир тээврийн асуудал чухал юм. Тиймээс сайн дураараа ажиллаж байгаа жолооч нарт нэмэгдэл болгож, өдрийн 10 мянган төгрөгийн шатахууны эрх хандивлаж байна. Үүгээрээ бид бусад хувийн хэвшлээ цар тахлын эсрэг ажилд нэгдэхийг уриалж байна” гэж УОК-ийн Нэгдсэн штабаас мэдээллээ.

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xmhbbu

cost lipitor 40mg <a href="https://lipiws.top/">lipitor us</a> order atorvastatin for sale