Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 13 буюу өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар:
· Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
· “Таван-толгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
· Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
· Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
· Хилийн Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
· Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан гуравдугаар зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх