Хорих ял эдлэгсэд тив хоорондын шатрын тэмцээний аваргад өрсөлдөхөөр болжээ

Дэлхийн Шатрын Холбоо, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ял эдлэгсдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг энэ сарын 13-15-ны эдгээр өдрүүдэд бүсчлэн зохион байгуулж байна.

Тус тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас есөн хорих ял эдлэгсэд оролцож байна.

Өнөөдрийн байдлаар, МУ-ын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж маргааш аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр болжээ.

Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг МУГТ, Их мастeр, МШХ-ны УЗ-ийн гишүүн Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байна.

Дэлхийн Шатрын Холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь энэхүү тэмцээн юм.

Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dldsnj

order lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg sale</a> buy lipitor 40mg pill