Сэлэнгэ болон Хэнтий аймагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Ажинт” гэдэг газар аравдугаар сарын 18-ны өдөр 1 га талбай шатаж байсныг орон нутгийн иргэд унтраасан байсан.
Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газар аравдугаар сарын 18-ны өдөр гарсан түймрийг бүрэн унтрааж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Нийт 400 га талбай шатсан байна.
Сэтгэгдэл үлдээх