Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Шагналаа АНЭУ-ын Дубай хотноо 12 дугаар сарын 29-нд гардаж авах аж.
Тэрбээр өмнө нь, “Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил) гэж ангилдаг. Хоолой тус бүрээс гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Энэхүү шагналд ид дуулж яваа дуурийн агуу баритон хоолойтой хоёр дуучинтай хамт нэр дэвшиж байгаа” гэж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх