Коронавирус тусаад эдгэсэн ч уушгиндаа үлдэцтэй болсон залуусыг цэрэгт татахгүй

 Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн. Дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.

Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орсон байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд залуусыг цөөн тоогоор оруулж, төрөлжсөн нарийн мэргэжлийн баг үзлэг хийж байгаа аж.

 “COVID-19” халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа коронавирусын ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна. Үзлэгт тэнцсэн залуусаас “COVID-19” халдварын шинжилгээ авч байгаа бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах юм. Аравдугаар сарын 21-24-ний хооронд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дүүрэг тус бүрийн цэрэг татлагын байранд зохион байгуулагдана.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96 дугаар сургууль/

Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31 дугаар дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83 дугаар дунд сургууль/

Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34 дугаар дунд сургууль

Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын тавдугаар дунд сургууль

Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ftsxfx

atorvastatin price <a href="https://lipiws.top/">buy generic lipitor</a> lipitor 10mg price