УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд: “Халдварын нэмэлт тун хийгдэж байгаа. Гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ-д хийсэн судалгаагаар вакцинжуулалтын дархлаа тогтолт 14 хоногийн дараа маш өндөр өссөн бөгөөд 28-60 дах хоногт дархлаа буурсан гэсэн дүн гарсан байна.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын гуравдугаар тунд 380,330 иргэн хамрагдсан байна. Энэ нь хоёрдугаар тун хийлгэсэн иргэдийн 20 орчим хувийг эзэлж байна. Нийслэл болон орон нутагт дархлаажуулалтын явуулын болон суурин цэг ажиллаж байгаа. Иймээс иргэд гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна” гэв.
Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага хэдий ч гэр бүлийнхэнээс авах эрсдэл 70 хувьтай гэсэн судалгаа гарчээ. Улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Дельта хувилбарын давлагаа оргил үеэ өнгөрөх хандлагатай байгаа ч өдөрт илрэх халдварын тоо буурахгүй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх