Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1669 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 917 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1616 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,698 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх