Манай улсад аравдугаар сард коронавирус халдварын дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. /2021.10.27/

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэг, мөрдөх журамд өөрчлөлт оруулах, нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

"Одоогоор "Улаан", "Улбар шар", "Шар", "Ногоон" гэсэн дөрвөн зэрэглэл бий. Энэ нь вакцинжуулалт хийгдээгүй, халдварын тархалт эхэлж байсан үе, мөн вирусийн халдвартай холбоотой мэдээлэл танигдаагүй буюу шинэ тутам байх үед батлагдсан журам бөгөөд тухайн үед үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзсэн. Иймд цаашид вакцинжуулалттайгаа холбож хүн ардынхаа эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийнхаа байдалтай уялдуулж, тодорхой шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, яаралтай шинэчлэх чиглэлийг Ерөнхий сайдаас авсан. 

Коронавируст халдварын цар тахал нь анхны дэгдэж байсан хувилбараасаа хэд хэдэн удаа өөрчлөгдөн вакцины үйлчлэлд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Манай улсад тав, зургаадугаар сард Альфа хувилбар тархаж байсан бол наймдугаар сарын сүүл, ес болон аравдугаар сарын давлагаанд дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулж байна.

Түүнчлэн вакцин хийлгэснээс тодорхой хугацааны дараагаар дархлааны түвшин буурч байгаа тухай судалгааны үр дүн бий тул нэмэлт сэргээх тунг хийж эхэлсэн. Манай улсын иргэд өндөр хувьтайгаар дархлаажуулалтад хамрагдсан нь цар тахлын үед зарим үйлчилгээгээ нээх боломжтой болсныг онцолж хэлэх нь зүйтэй.

ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар дельта хувилбарын оргил үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. Одоо буурч эхэлж байна. Гэхдээ хөдөлгөөний эрчим их байгаа тул буурах хурд бага байна" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ybuypd

lipitor sale <a href="https://lipiws.top/">lipitor without prescription</a> buy generic atorvastatin 10mg