Өнөөдөр: 2024-03-29

Орон нутагт 64 хүнд хийгдэх тун вакцин устгагджээ

Улсын хэмжээнд нийт 175 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 29,487 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 145 объектын 56,270 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллажээ.

Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, шинжилгээ баталгаажилтгүй бодис ашигласан зэрэг дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд КОВИД-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр дөрвөн цэгт хяналт шалгалт хийхэд аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн дутагдал илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын гурван цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй зөрчил дутагдал илэрчээ. Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 64 хүний тун вакцин устгасан байна.

Аюултай хог хаягдлын хяналт:

Улаанбаатар хотын аюултай хог хаягдал устгалын хоёр төвлөрсөн байгууламжид 243 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 41 тусгаарлан ажиглах байр, 8 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 10 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 302 цэгээс 14,863.9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 14,863.9 кг хогийг устгаснаас 12,893.9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,970 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. 716 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр 511 тээврийн хэрэгслээр орсон 728 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 169 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 511 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 716 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 49 аж ахуйн нэгжийн 1,525.8 тонн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (626.6 тонн бүх төрлийн боловсруулсан хүнс, 688.5 тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 63.2 тонн эм эмнэлгийн хэрэгсэл, 46.9 тонн гоо сайхан ахуйн бараа зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 110 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 11 зөрчил, дутагдлыг илрүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Оршуулах үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд Коронавируст халдварын батлагдсан болон сэжигтэй 19 цогцос оршоох, найман цогцос чандарлах үйл ажиллагаа, 1,220 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, ажилтнуудын хамгаалах хувцас зааврын дагуу тайлахад мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Avbsru

atorvastatin us <a href="https://lipiws.top/">brand lipitor</a> order atorvastatin online cheap