Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4,378 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэн та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2,050, нийт 2,239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 2,946 жирэмсэн эх, 12-15 насны 67,485, 16-17 насны 26,519 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Сэтгэгдэл үлдээх