Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1625 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 14 нь зөөвөрлөгдсөн тохиолдол, 931 нь Улаанбаатар хотод, 680 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг хууч өвчтэй 10 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1626 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,619 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,509 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх