Н.Уртнасан: Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги боловсруулна

Сүүлийн хоёр жилийн хугацаанд МУ-ын хэмжээнд гурван их наяд төгрөгний аялал, жуулчлалын орлогын хохирол учирчээ. 2022 оноос дэлхийн аялал жуучлалын зүгээс гаргаж байгаа зөвлөмжийн дагуу бусад орнуудын чиг хандлага шинэ хэвийн байдал буюу new normal гэдэг бодлого стратеги рүү чиглэж байгаа аж.

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Уртнасан:

 “Ковид-19”-ын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл аялал, жуучлалын салбарыг ямар стратеги, бүтэц зохион байгуулалт дээр авч явах юм бэ гэдгийг улс орон бүр өөр өөрийн гэсэн арга замыг тодорхойлж ажиллаж байна. Бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр эрдэмтэн судлаачид олон төрлийн судалгаануудыг хийж зөвлөмж гаргасан. Энэ нь улс орнуудад аялахдаа ямар нэгдмэл арга хэмжээ авах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Зарим улс орон хилээ нээж, жуулчдынхаа урсгалыг сэргээх бодлогыг баримталж байна.

Хэдийгээр хоёр жилийн хугацаанд Аялал, жуучлалын салбар хүнд, гадагшаа хил хаалттай байгаа ч гэсэн дотоодын аялал жуучлалыг тогтмол хэмжээнд, тодорхой түвшинд барих бодлогыг салбар яам баримталж ирлээ. Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг үндэслэн өнгөрсөн зун дотоодын аялал жуулчлал дээр хатуу хөл хорио тогтоогоогүй.

Ирэх 2022 оны нэгдүгээр сараас дотоодын аялал жуулчлалаа зохиох түвшинд сэргээе гэвэл Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги, төвлөлгөө боловсруулах ажлын хэсэг байгуулна. Зорилтоо хангахад төр, хувийн хэвшлийн нэгдмэл байдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал. Стратеги төлөвлөгөөг үйл ажиллагааны жагсаалт гэж хандаж болохгүй.

Эрдэмтэн судлаачдийн үзэж байгаагаар 2024 он гэхэд аялал жуучлалын салбар 2019 оны түвшинд хүрнэ гэж үзэж байна. Уламжлал аялал жуучлалыг харах хандлага эрс өөрчлөгдсөн. Зорилтот аяллын маршрутын дагуу олон хүнтэй харилцаанд орохгүй аялахыг дэлхий нийт санал болгож байна гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Lafgcu

lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg generic</a> order lipitor online cheap