Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1636 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 965 нь Улаанбаатар хотод, 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 11 хүн, нэн хүнд нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1638 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,095 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх