Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арван нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох болсоныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.
Сэтгэгдэл үлдээх