Баянзүрх дүүргийн хэмжээнд анх удаа “Хөгжлийн Зөвлөгөөн-2021” арга хэмжээг Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбооны буюу СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулж,иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахад төр, хувийн хэвшил, иргэд, сөх-үүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар зөвлөлдлөө.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.
Иргэдийн хувьд СӨХ-д сар бүр төлбөр төлдөг хэдий ч хог ачилтаас эхлээд хотхон, байр дундах тохижилт хийдэггүй учраас төлбөр төлөх итгэлгүй болсон талаар хэлж байлаа. Харин СӨХ-ын удирдлагуудын зүгээс ажилтан алба хаагч нараа сар бүр цалинжуулдаг хэрнээ зээл авахад, нийгмийн асуудлыг шийдэхэд маш их хүндрэлтэй байгаа талаар хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: “Нийслэлийн хэмжээнд 400.000 гаруй мянган иргэнтэй дүүргийг удирдаж буй Баянзүрх дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид иргэдрүү чиглэсэн аливаа ажлыг хийхдээ жижиг, том гэж ялгалгүй сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгж байж иргэд, хувийн хэвшлийн итгэлийг олж хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дүүргийн хөгжлийг урагшлуулж чадна” гэсэн юм.
Хөгжлийн Зөвлөгөөн-2021 арга хэмжээнд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг нэгтгэн, хэлэлцсэн тодорхой асуудлуудыг үр дүнтэй болгох үүднээс тусгай “Зөвлөмж” гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүргийн 28 хорооноос 9 хороонд хувиасаа ангилдаг хогийн савыг хандивласан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс
Сэтгэгдэл үлдээх