БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД ШИНЭ СУМ ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймгийн Өлзийт суманд "Иргэдийн оролцоотой -Шинэ сум" төсөл  хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийжээ. Шинэ сум төслийн хүрээнд усан сан, хоногт 50м3 ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж, цахилгаан дулааны шугам хоолой зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн байна.

Ингэснээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдож, мөн гэр хорооллын 14 өрх бүрэн дэд бүтэцтэй болж, 8 өрх дулаантай холбогдоод байна. Төслийн хүрээнд гадна дулаан шугам 0.8км, бохир усны 2.1км, гадна усны 1.5 км, СИП кабель 0.9км гээд нийт 3 тэрбум 995 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв хяналт хийж хүлээлгэн өгчээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Niyqyx

lipitor us <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg cheap</a> order lipitor 40mg generic