Л.Оюун-Эрдэнэ: Нэмэлт тунд хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй

Мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцож байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс их өөр байсан. Эргэн сануулбал, зургаан удаа хатуу хөл хорио тавьсан.

Хатуу хөл хорионоос болж Монголын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах үзүүлэлт рүү орсон.

Өнөөдөр бол Монгол Улсад тэмдэглэгдэн үлдэх өдөр. Яагаад гэвэл урлаг, спортын салбар 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • I тунд хамрагдалт 69.3 хувьтай,
  • II тунд хамрагдалт 65.8 хувьтай байгаа бол
  • III тунд 412 мянган хүн буюу 23 хувь хамрагдаад байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нийт иргэддээ хандаж вакцины III тунд хамрагдахыг уриалж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзвэр үйлчилгээ, арга хэмжээнд оролцох иргэдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Түргэвчилсэн шинжилгээний төлбөр 20 мянган төгрөг байгаа. Эсвэл нэмэлт тунд хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Мөн өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээний байгууллагын гадна явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болж байна.

Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриалмаар байна. III тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж байгаа" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xzyotg

buy lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg generic</a> lipitor 40mg pill