Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1434 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол бусад нь дотоодын халдвар бөгөөд 1043 нь Улаанбаатар хотод, 390 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 12 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1694 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,299 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 43,439 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх