Барилга байгууламж барихаар нүх ухсан ч удаан хугацаанд ашиглаагүй орхисон, их хэмжээний шороо овоолсон, хашаа нь эвдэрч нурсан зэргээр нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн газруудад шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ийм асуудал үүсээд байгаа аж. Мөн 32 нэгж талбарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа аж. Газар ухсан ч ажлаа эхлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөрчил бүхий газруудын газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Зөрчил арилган чөлөөлсөн газруудыг тохижуулах нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх