Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 783 нь Улаанбаатар хотод, 399 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 11 хүн энджээ. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1715 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,336 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх