Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аян үргэлжилж байна. Тус аянд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нэгдэж,“Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Тус салбарт 11 мянга гаруй соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ажилладаг бөгөөд үзэсгэлэнд 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцсон байна.
Үзэсгэлэнд дэлгэсэн 200 орчим бүтээлд төрөл бүрийн гар хийцийн хөгжмийн зэмсэг, арьс, ширэн бүтээгдэхүүн, зүү ороох аргаар оёсон уран хатгамал, хөөрөгний дайлан, нарийн хийцтэй мөнгөн аяга, хөөрөг, авдар, хэт хутга болоод орчин үеийн загварыг үндэсний хэв маягтай хослуулсан хувцас болоод бусад соёлын бүтээгдэхүүнүүд багтжээ.
Сэтгэгдэл үлдээх