Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 789 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 625 нь Улаанбаатар хотод, 164 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 12 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1736 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13,248 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 37,131 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх