Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 31, II тунд 47, нэмэлт сэргээх тунд 1255, нийт 1333 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.614 (76.1 хувь), 16-17 насны 26.582 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх