КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН 450 ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, 8 ХҮН ЭНДЖЭЭ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 450 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 8 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1744 хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,741 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gizfov

lipitor 20mg without prescription <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin pill</a> order atorvastatin 10mg generic