УИХ-ын БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар Боловсролын багц хууль болон боловсролын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БШУ-ны сайд Л.Энхамгалан: Боловсролын багц хууль бол 3.2 сая иргэнд бүгдэд нь хамаатай хууль юм. Энэ хэлэлцүүлэгт аль болох олон хүнд хүрж байж нийгмийн хэрэгцээ шаардлаганд хүрэх байх гэж харж байна. Боловсролын чанараар бид доогуур жагсаж байгаа нь боловсролын тогтолцооноос болсон. Монголд ядуурал сүүлийн 30жил буусангүй. Энэ бүгд боловсролын зөв менежент хийж чадаагүйтэй холбоотой. Хамгийн сүүлд л Өвөрхангай аймагт сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарлаа. Энэ хэрэгтэй холбогдуулж холбогдох сумын удирдлагууд, сургууль, дотуур байрны удирдлагуудтай хариуцлага тооцно. Энэ бол гэнэт ийм хэрэг гарчихсан тохиолдол биш жил бүхэн ёургуулийн орчимд гэт хэргүүд гардаг. Олон нийтэд л мэдэгдэхгүй өнгөрдөг. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулалт хий зайлшгүй шаардлага байна. Сургууль, дотуур байрны хүрээнд хүүдийн аюулгүй сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн тулд төр засгийн зүгээс, эцэг эхийн зүгээс үлээх ёстой үүргүүдийг хуульчилж өгөх ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх