Ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх хоёр толгойг хууль бусаар агнажээ

Энэ  оны есдүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор хүрэн баавгайн түүхий эд болох дөрвөн ширхэг баавгайн савар, халиун бугын цусан эвэр хоёр ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр газраас хоёр тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гуталын мөр, тээврийн хэргэсэлийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад:

Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэхийн 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум 4 ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх хоёр толгойг агнасан. Тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг. Нийт 5,400,000 төгрөгний хохирол учруулжээ. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний арван сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gccirn

buy atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg pill</a> lipitor 80mg cost