Нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 59, нэмэлт сэргээх тунд 1543, нийт 1622 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.698 (76.2 хувь), 16-17 насны 26.648 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжих учраас иргэдээ нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх