Сэрэмжлүүлэг: Гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

Бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй гэртээ байхдаа өндрөөс унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өндрөөс бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2021.11.14/өдрийн 11:12 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:20 цагт очиход  ес нь давхраас 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж, аюулгүй болгон эгч болон тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхиж явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Grmlcb

lipitor 20mg canada <a href="https://lipiws.top/">lipitor 10mg us</a> buy atorvastatin 40mg