Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 491 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 352 нь Улаанбаатар хотод, 139 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 10 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1815 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,145 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх