Ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Арван нэгдүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Арван нэгдүгээр сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арван нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, арван нэгдүгээр 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арван нэгдүгээр 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи арван нэгдүгээр сарын 17, 18-нд нутгийн зарим газраар, арван нэгдүгээр сарын 19-нд Алтай уулархаг нутгаар, арван нэгдүгээр сарын 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. арван нэгдүгээр сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nuohww

buy atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg for sale</a> atorvastatin 10mg tablet