Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 753 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 519 нь Улаанбаатар хотод, 234 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 11 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1826 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,795 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,532 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх