Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус уралдаанаар коронагийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хүргэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн өдрүүдэд буюу гурван долоо хоногт PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна. Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5 мянгаар багасаж, оргил үедээ 20 мянган гаруй ор хүнтэй байсан одоо 9795 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогийн байдлаар нийт 640 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1826 байна.
Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын үзвэр үйлчилгээг нээсэн. Ингэхдээ вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн байх. Хийлгээгүй бол түргэвчилсэн төлбөртэй шинжилгээнд хамрагдах шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл вакциндаа идэвхтэй хамрагдах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй. Шинэ жилийг цомхон хүрээнд тэмдэглэж болох ч, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдсан байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх